
Ч.Лувсандэндэв
Мужаан
Мужааны ажил хосгүй мэргэжил
Мундаг сайхан хосгүй мэргэжил
Нарийн бүдүүн мужаан гэж
Ялгаж салгадаг явдалтай ч гэсэн
Унуур хадаасны мужаан гэж
Өөлж шилдэг удаатай ч гэсэн
Хүссэн гуйсныг чинь хийх л гэж Хөрөөдөж харуулдаж байдаг юм бид Хэрэггүй зүйлсийг чинь
Хэрчиж залгаж суудаг юм бид
Өндөр барилгын хөгжимчдийн нэг гэж
Өөрсдийгөө бид зарлаж байна

Ш. Энхбаяр
Шөнийн байшин
Шагдар хүү байшин зуржээ
Шар өнгөтэй байшин зуржээ Шагдар хүүгийн зурсан байшин
Шилэн цонхгүй болсон байлаа Шилэн цонхгүй байшин уу? гэтэл Шөнө юм чинь гэж
Шагдар хариуллаа

Д.Санжжав
Өвөөгийн сургаал
Хараал үгийг цээрлэж яв
Ерөөл бүрийг цээжилж яв
Хүн бүгдийг хүндэлж бай
Хэн бүхэнтэй мэндэлж бай
Ажил үйлд нь амжилт хүсэн айлтгаж сур
Өвөө надад захиж сургамжилна
Өөрөө түүнийгээ сахиж үлгэрлэнэ

О.Сундуй
Өвөлждөг шувууд
Өнгө нь алаг шаазгай
Өвөлждөг шувуудын нэг дээ
Өвдөл цөвдөлд дуртай
Өт хорхой идэштэй
Амгалан цэнхэр тагтаа
Атгахан бор шувуухай
Хөвчийн алаг тоншуул
Хүүхдийн хайртай хөх бух
Явгалан гүйдэг ятуу шувуу
Яншаа нэртэй шаазгай шувуу
Өвөлждөг хөөрхөн шувуу даа
Үргэлж хайрлаж яваарай

Ж.Дашдондог
Унага
Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой
Хүзүүндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цолмон хоёр нүдтэй
Сүүлээрээ тоглодог
Сүүдрээсээ бусгадаг
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага

Ж.Дашдондог
Дэгдээхий
Дэггүй дэгдээхий
Дэрсэнд нуугдан
Алаг муурыг
Айлгахыг хүлээн
Өдрийн нар
Ууланд нуугдахад
Өөрийн гэрээ
Хайсаар гүйлээ

Д.Даваасүрэн
Ногоон мод
Ногоон мод минь сайхан даа
Сүлд мод минь сүртэй дээ
Хүүхдүүд цөмөөрөө баяртай даа
Шилдэг баяр минь бахтай даа
Бүжин туулай минь хөөрхөн дөө
Борхон баавгай минь хүчирхэг дээ Хөгжилтэй бүжгээ хийцгээе дээ
Хөөрхөн дуугаа дуулцгаая даа
Айлчин онтойгоо золгоцгооё доо Амжилт бүтээлээ бэлгэлцгээе дээ

Г.Сэсмээ
Тугал
Моодон сүүлээ хөдөлгөөд
Эхийгээ хөхөх нь хөөрхөн
Мод мөргөж тоглоод
Мөөрч байх нь хөөрхөн
Хэлээ бултгануулж байгаад
Хужир долоох нь хөөрхөн
Хэнэг ч үгүй хэвтчихээд
Хивж байх нь хөөрхөн

Д.Содномдорж
Барилгачин Баяраа
Баяраа ойрдоо ажил ихтэй
Барилга бариад амралт багатай
Өглөө босоод өрж гарна
Өндөр намаар нь барьж эхэлнэ
Уран барилга угсран барих
Ур шаардсан амаргүй ажил
Хүүхдийн цэцэрлэг, хүүхэлдэйн театр
Хүн эмнэлэг, хүнсний дэлгүүр
Баяраа үүнийг барьсан юм
Багахан энэ хотыг байгуулсан юм

- Full access to our public library
- Save favorite books
- Interact with authors

Ч.Лувсандэндэв
Мужаан
Мужааны ажил хосгүй мэргэжил
Мундаг сайхан хосгүй мэргэжил
Нарийн бүдүүн мужаан гэж
Ялгаж салгадаг явдалтай ч гэсэн
Унуур хадаасны мужаан гэж
Өөлж шилдэг удаатай ч гэсэн
Хүссэн гуйсныг чинь хийх л гэж Хөрөөдөж харуулдаж байдаг юм бид Хэрэггүй зүйлсийг чинь
Хэрчиж залгаж суудаг юм бид
Өндөр барилгын хөгжимчдийн нэг гэж
Өөрсдийгөө бид зарлаж байна

Ш. Энхбаяр
Шөнийн байшин
Шагдар хүү байшин зуржээ
Шар өнгөтэй байшин зуржээ Шагдар хүүгийн зурсан байшин
Шилэн цонхгүй болсон байлаа Шилэн цонхгүй байшин уу? гэтэл Шөнө юм чинь гэж
Шагдар хариуллаа

Д.Санжжав
Өвөөгийн сургаал
Хараал үгийг цээрлэж яв
Ерөөл бүрийг цээжилж яв
Хүн бүгдийг хүндэлж бай
Хэн бүхэнтэй мэндэлж бай
Ажил үйлд нь амжилт хүсэн айлтгаж сур
Өвөө надад захиж сургамжилна
Өөрөө түүнийгээ сахиж үлгэрлэнэ

- < BEGINNING
- END >
-
DOWNLOAD
-
LIKE(2)
-
COMMENT()
-
SHARE
-
SAVE
-
BUY THIS BOOK
(from $3.19+) -
BUY THIS BOOK
(from $3.19+) - DOWNLOAD
- LIKE (2)
- COMMENT ()
- SHARE
- SAVE
- Report
-
BUY
-
LIKE(2)
-
COMMENT()
-
SHARE
- Excessive Violence
- Harassment
- Offensive Pictures
- Spelling & Grammar Errors
- Unfinished
- Other Problem
COMMENTS
Click 'X' to report any negative comments. Thanks!